Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/76 тоот тушаалын дагуу Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хуулийн дагуу Даатгуулагчдад тэтгэвэр тогтоож, олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч байгаа зөрчлийг арилгах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Даваа, Дүн шинжилгээ, бүртгэлийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа И.Азжаргал, Криминалистикийн шинжилгээний газрын дарга цагдаагийн хошууч Х.Бат-Эрдэнэ, Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Х.Баярмаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, мэргэжилтэн П.Ундармаа нар оролцлоо.
Тус уулзалтаар иргэний ажилсан байдалтай холбоотой архивын лавлагааны талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг мэдээлэл хийж, архивын лавлагааг хуурамчаар үйлдэх, засварлах, уг явдлыг таслан зогсоох, цаашид гаргахгүй байх талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг боловсруулах, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар төлөвлөгөө гарган ажиллах, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийж цаашид хамтран ажиллахаар боллоо.
АДМИН








Нийгэм






