Өнөөдөр “Тамхины эсрэг өдөр”
• ДЭМБ-ын мэдээгээр тамхины улмаас жил бүр 8 сая орчим хүн нас барж байгаагаас 7 сая орчим нь шууд тамхидалт, 1 сая гаруй нь дам тамхидалтаас үүдсэн байна.
• Дэлхийн хэмжээнд нийт 1.3 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд тэдний 80% нь бага, дунд орлоготой улсад амьдардаг.
• Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын насанд хүрэгчдийн дунд тамхины хэрэглээний тархалт 29.4 хувь байна. Үүнээс эрэгтэйчүүдийн эзлэх хувь 52, эмэгтэйчүүдийнх 7 хувь байна.
• Монгол Улс 2021 онд нийт 60.7 сая ам.доллартой тэнцэх янжуур тамхи импортолжээ. Сүүлийн 6 жилд янжуур тамхи импортолсон нийт дүн 343 сая ам.долларт хүрсэн байна.