Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын бодлого, хэрэгжилтийн хүрээнд Швецарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн өдөр” хүүхдийн баримтат киног хамтран бүтээж, нээлтийн арга хэмжээг 2022.05.31-ний өдөр Өргөө II кино театрт зохион байгууллаа.
Энэхүү кино нь цар тахлын дараах ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюун санаа, сэтгэц нийгэмшихүй, бие бялдрын хөгжлийн байдлыг тодорхойлох, алслагдсан суурин ба суурьшмал газрын ялгаа, давуу болон сул талыг нээн харуулах зорилгоор бүтээгдсэн юм.
Кинонд Хөвсгөл аймгийн Жаргалант сум, нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн бага, ахлах ангийн сурагч, багш нар оролцсон бөгөөд хүүхдийн сургалт, төлөвшил, олон нийтийн тухайд хамгийн тулгамдсан асуудлуудыг сонирхолтойгоор харуулж чадсан гэж нээлтийн ажиллагаанд оролцогчид өндрөөр үнэлсэн байна.
Монгол хүүхдийн дотоод ертөнцийн талаарх энэхүү киноны нээлтэд:
1. Боловсрол, шинжлэх ухааны яам
2. Соёлын яам
3. Боловсролын ерөнхий газар
4. Боловсролын судалгааны хүрээлэн
5. Хүний эрхийн үндэсний комисс
6. Нийслэлийн Боловсролын газар
7. ЮНЕСКОГИЙН суурин төлөөлөгчийн газар
8. НҮБ-ийн Хүүхдийн сан
9. Швецарийн хөгжлийн агентлаг
10. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
11. АДМОН групп
12. БОМСТ төрийн бус байгууллага
13. Санрайс төрийн бус байгууллага
14. Сургуулийн нийгмийн ажилтны холбоо
15. Суралцахуйн баясгалан төрийн бус байгууллага
16. ТХБII төслийн зорилтот сургуулийн төлөөлөл
17. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сургуулийн төлөөлөл
18. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцсон бөгөөд нийт 178 хүн хүрэлцэн ирж үзлээ.
Боловсролын бодлого, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд ийнхүү тус киноны нээлтэд дээр хуран цугларч, хүүхдийн эрх хамгаалал, санаа бодол, нийгмийн орчин нөлөөллийн тухай санал бодлоо харилцан солилцсон нь үр дүнтэй ажил боллоо.
Тус баримтат киног цаашид төвлөрсөн хэвлэл, мэдээллийн байгууллага болох олон нийтийн телевизүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Дэлхийн зөн байгууллагын албан ёсны болон бусад сайтуудаар нийтэд түгээх юм.