Dark Light
Нийгэм | 2022-06-01

Банкок хотноо Монгол ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарав

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тайландын фото зурагчин Жатенипат Кетпрадит Монгол Улсын Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн үзэсгэлэнт газраар аялж, авсан гэрэл зургийн цуглуулгаараа Бангкок хотын “Ривер Сити Бангкок” төвд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаад байна. “People and Their World” нэртэй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг “Nikon Thailand” компани ивээн тэтгэсэн бөгөөд тус үзэсгэлэнд цаатан хүмүүсийн ахуй амьдрал болон бүргэдийн анчидын тухай сонирхолтой гэрэл зургууд тавигджээ. 

Жатенипат Кетпрадит нь “Photographer of the Year at One Eyeland Awards 2021”, “International Portrait photographer of the year 2021” зэрэг шагнал тус тус хүртэж байсан Тайландын алдартай гэрэл зурагчин юм. Түүний гэрэл зургийн үзэсгэлэн энэ оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл  Бангкок хотноо үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02