Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бүтээн байгуулалт нь ид өрнөж буй хүүхэд хөгжил, хамгааллын төв болох "Ид шидийн орон" төслийн багт Дундговь аймгийн ЗДТГ-ын нийт хамт олноос нэг өдрийн цалин 2 154 281 /хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга хоёр зуун наян нэг/ төгрөгийн хандив өргөж байгааг ЗДТГ-ын дарга Л.Доржбат албан хаагчдын төлөөллийн хамт аймгийн төв талбайд гардууллаа.
Ид шидийн орон төслийг аймагтаа хэрэгжүүлэх эрхийг авах, газрын асуудал, дэд бүтэц, цаашид урсгал зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай шийдвэр гаргаж санаачилгатай ажиллаж буй аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ЗДТГ-ын хамт олонд тус төслийн багийнхан чин сэтгэлийн талархал илэрхийлж батламж олгов.