Хүн бүр хүүхэд багачуудын хүүхэд насыг аз жаргалтай байлгахын төлөө тэднийг эрүүл аюулгүй орчинд өсгөж, үзэл бодлыг нь хүндэтгэж, хайраар дүүрэн байлгаж, хамгаалах үүрэгтэй.
Улсын хэмжээнд 1-14 насны хүүхдийн 49.1 хувь нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгаагаас 40.4 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 5.2 хувь нь бие махбодын хүнд хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн үзүүлэлт гарсныг Үндэсний статистикийн газраас мэдээллээ.