"БУНДАН", "Хязгаараас чинад", "Зүрх мартахгүй" төслийн баг Говь-Алтай аймгийн бүх сумд, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаж, олон олон зүрхийг баярлуулж, амьдрал бэлэглэх буянтай үйл хэргээ үргэлжлүүлж байна.
Тус баг 5 дугаар сарын 31-ний өдөр Есөнбулаг сум, 6 дугаар сарын 1-ний өдөр Тайшир, Шарга, Халиун, Дэлгэр сумдын хүүхдүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн юм.
Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайхантай уулзаж, аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН" шагналыг гардууллаа.
Мөн үеэр аймгийн удирдлагууд "Зүрх мартахгүй" төслийг дэмжиж, аймгийн бяцхан иргэдийнхээ хагалгааны зардалд тусламж үзүүлэхээ илэрхийллээ.