Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөөӨнөөдөр /2022.06.02/ онлайнаар уулзалт хийжээ.
Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах, ЦХХХЯ-ны зүгээс шаардлагатай нөхцөлийг харилцан ярилцжээ.
Старлинк компанийн зүгээс: Монгол улс нь газар нутагтай томтой орон учраас газрын станцаа Монгол улсад байгуулах шаардлагатай. Газар нутгийн онцлогоос хамаараад 1 ширхэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийг холболт гаргаж өгөх шаардлагатайг онцоллоо. Монгол улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардагдана гэлээ.
ЦХХХЯ-ны хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг тэрээр дурдсан.
Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.