Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулах хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэсээс цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар Орон нутагт зохион байгуулагдаж буй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй ажил, “Зөв зөвд шударга зөв” аяны мэдээллийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Алтаншагай танилцуулж, Төрийн байгууллагын үйл ажиллагааг хялбаршуулах, шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх, дээрх байгууллагуудаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, тодорхой ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэв.