Dark Light
Нийгэм | 2022-06-02

Голын усанд осолдсон байж болзошгүй 2 настай хүүг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын .. дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ бага насны хүүхэд 5 сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 5 сарын 30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг тус сумын Цагаан гарам багийн “Цагаан хад” гэдэг  газраас “Хоёр-Арал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар,  голын эрэг  дагуу 20 км-т явганаар  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 6 сарын 2-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19