Dark Light
Нийгэм | 2022-06-02

Удирдах бүрэлдэхүүний сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сэлэнгэ аймагт энэ сарын 03-05-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар Гамшгаас хамгаалах менежмент, ослын үеийн удирдлагын системийн тухай ойлголт, Гамшгийн үеийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Хохирол хэрэгцээний эрсдэлийн үнэлгээ, Мал, амьтны гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээлэл, Эрсдэлийн мэдээлэл харилцаа, холбоо, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нар оролцож байгаа юм.

Түүнчлэн 17 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цахимаар оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02