Dark Light
Нийгэм | 2022-06-02

Улсын хэмжээнд 154,500 тн шатахууны нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 154,500 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 авто бензин 11,113 тн, АИ-92 авто бензин 53,404 тн, АИ-95 автобензин 6,866 тн, ДТ 78,759 тн байгаа ба АИ-92 авто бензиний 40, АИ-95 авто бензиний 51 хоногийн, А-80 автобензиний 67, ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 78,862 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,741 тн, АИ-92 автобензин 31,354 тн, АИ-95 автобензин 4,322 тн, ДТ 36,165 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 59, ДТ-ний 33 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,670 тн, хангайн бүсэд 9,542 тн, төвийн бүсэд 33,951 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,574 тн.

Манай улс он гарсаар нийт 700.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 авто бензин 14.8 мян.тн, АИ-92 авто бензин 245.1 мян.тн, АИ-95/98 авто бензин 12.5 мян.тн, ДТ 347.5 мян.тн, онгоцны түлш 21.6 мян.тн, бусад 59.3 мян.тн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10