Dark Light
Нийгэм | 2022-06-02

Махны үйлдвэрүүдийн асуудлаар сайд нар мэдээлэл хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан ба Шадар сайд болон ШӨХТГ, МХЕГ-аас Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн.

Өчигдөр /2022.06.01/ 8 тонн муудсан мах Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж байгаад баригдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Тэгвэл Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан нар Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19