Dark Light
Нийгэм | 2022-06-02

С.Одонтуяа: Бидний ходоодруу л орж байгаа болов уу

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан ба Шадар сайд болон ШӨХТГ, МХЕГ-аас Эмээлт дэх махны үйлдвэрүүдийн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн.

Өчигдөр /2022.06.01/ 8 тонн муудсан мах Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж байгаад баригдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Мөн өнөөдөр Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮЯ-ны сайд З.Мэндсайхан болон МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагууд мэдээлэл хийж Сонгинохайрхан дүүргийн  32-р хорооны Эмээлтийн орчмын махны үйлдвэрт хяналт, шалгалт явуулж,  17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоож лацадсан тухай мэдээлэв. 

Тухайн асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Химийн хортой бодисонд хийсэн мах экспортод гардаг гэхэд эргэлзэж байна.Холбогдох бичиг баримтыг нарийн шалгана аа. Гадаадад хүнсний бүтээгдэхүүний шалгалт маш нарийн хийгддэг, хортой хэмжээ нь 3000 дахин байхад илрүүлж чадахгүй байна гэж байхгүй. Бидний ходоодруу л орж байгаа болов уу" гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02