Dark Light
Нийгэм | 2022-06-02

Канадын ҮОХ-ны дэд ерөнхийлөгчтэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр Канадын ҮОХ-ны Гадаад харилцаа болон олон нийтийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Эндрью Бэйкертэй Ванкувер хотноо уулзалт хийв.

Уулзалтын үеэр Дэд ерөнхийлөгч О.Одбаяр МҮОХ-ны үйл ажиллагаа, спортын түүх, хөгжлийн талаар товчхон мэдээлэл өгөв. Үүнээс гадна өвлийн спортын төрлүүдийг сурталчлан хөгжүүлэх тал дээр Канадын ҮОХ-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Уулзалтын үеэр талууд дижитал медиаг хөгжүүлэх, ирээдүйн спортын менежерүүдийг бэлдэх, олимпын түншүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, урт хугацааны түншлэл бий болгох талаар хэлэлцэв.

Дэд ерөнхийлөгч Эндрью Бэйкер эдгээр саналыг нааштайгаар хүлээн авч, МҮОХ-той бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00