Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн дэлхийн ихэнх улс орнууд хилийн хоригоо цуцалж, бид гадаадад зорчих боломжтой болсноор удтал хүлээсэн аялал зугаалгын улирал ийнхүү эхэллээ. Үүнээс гадна олон хүмүүсийн гадагшаа гарч ажиллах, сурах, амьдрах боломж ч дагаад нээгдэж байна. Харин хилийн чанадад байхад бидэнд хамгийн их тулгардаг бэрхшээл нь харилцаа холбоо, банкны үйлчилгээний асуудал байдаг. Тэгвэл одоо үүнийг нэг дор шийдэх боломжтой боллоо.
Монголын анхны дижитал хэтэвч SocialPay болон Дэлхийн Монголчуудад зориулсан ярианы LIME аппликэйшнүүд хамтран олон шинэ боломжуудыг хэрэглээнд нэвтрүүлж байна. Та одоо гадаадад зорчихдоо LIME аппликэйшний “LIME72” шинэ дугаартай байхад л бидний бэлдсэн олон үйлчилгээг саадгүй авах боломжтой боллоо. Бидний хамтран нэвтрүүлж буй шийдлүүдийг ашиглан та дэлхийн хаанаас ч, хэзээ ч төлбөр тооцооны асуудлаа хялбар шийдээрэй.
SocialPay болон LIME дээр шинээр хийгдсэн тохиргоонууд:
-Та SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсээс LIME дугаарын нэгж болон ярианы багцууд худалдаж авах
-LIME72 дугаарыг ашиглан Голомт банкны дижитал үйлчилгээний шийдлүүд болох Интернэт банк, Smart bank, Easy info болон SocialPay аппликэйшний хэрэглэгчээр бүртгүүлэх
-LIME72 дугаараас Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт 24/7 цагаар холбогдох
-LIME үйлчилгээний төлбөрөө SocialPay ашиглан зайнаас төлөх боломжтой.