Dark Light
Нийгэм | 2022-06-02

Казахстанд гацсан боксчид олон улсын тэмцээнээс 5 медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын өсвөрийн боксчид Казахстан улсад гацаад байгаа билээ. "Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин Алматы хотод болсон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ. 

Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медалийн эзэн боллоо. 

Ийнхүү ОУХМ Ж.Еркин дасгалжуулагчтай манай тамирчид Казахстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02