Dark Light
Нийгэм | 2022-06-02

Зарим хэсэгт троллейбусны шугам унжиж доошилсон зөрчил гарсан

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэлийн нийтийн тээвэрт сүүлийн 10 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцэж, 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Үүний эхлэл болгож 91 автобус оруулж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийлүүлсэн автобуснуудыг өчигдөр /2022.06.01/ газар дээр нь очиж үзэн танилцсан. Өчигдрөөс 61 энгийн автобус, 10 цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус, 20 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд гаргахаар болсон. 

Харин өнөөдөр шинээр үйлчилгээнд явж эхэлсэн хоёр давхар автобус троллейбусны шугамд хүрч, явж болохгүй нөхцөл байдал үүссэн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тухайн асуудалд Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг өглөө. Тэрээр : "2 давхар автобусны өндөр 4.18 метр харин троллейбусны шугамын өндөр 5,05 метр өндөрт байх ёстой. Гэтэл зарим хэсэгт шугам унжиж доошилсон зөрчил гарсан. Тиймээс зөрчлийг арилгах ажил эхэлсэн. Автобусны дээврийн хувьд тог дамждаггүй" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14