Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль амжилттай явагдаж, өнөөдөр /2022.06.02/ ҮБХ-ны ээлжит бус хурлаа амжилттай зохион байгууллаа.
Намын Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгууль цахимаар болж өнгөрсөн. Нийт 90 гишүүн Үндэсний бодлогын хороонд сонгогдсон.
Дүрмийн дагуу их хурлын найман гишүүн нэмэгдэж, эргэлтийн ротацид ороогүй 181 гишүүний хамтаар нийт 279 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн бий боллоо. Өнөөдөр сонгогдсон гишүүдийг баталгаажуулж байна.