Dark Light
Нийгэм | 2022-06-02

"Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд нислэг үйлдэж буй компанийг шалгуулна"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын гишүүн Т.Аубакир Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Сүүлийн үед Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнийн өсөлт гадаад явахаас үнэтэй болсон, 3-дагч орноос ОХУ-ын газар нутгаар дамжин эх орондоо буцаж ирж чадахгүй байгаа асуудлаар ард иргэд бухимдаж байна. 

Миний бие тухайн асуудлуудыг шийдэх талаар ажиллаж байгаа боловч зарим асуудал дээр та бүхэнд мэдээлэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

1. Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор миний бие тус чиглэлд нислэг үйлдэж буй компани зах зээл дэх давамгай байдлаа ашиглан үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон гэж үзэж байгаа ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан зохих хууль журмын дагуу шалгалт хийхийг хүсэн ажиллаж байна. 

2. ОХУ-ын газар нутгаар дамжин 3-дагч орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн хувьд ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635, 2021 оны 3424, 2022 оны 868 дугаар захирамжид заасан зохицуулалтуудын дагуу Монгол улсын иргэд Монгол Улсаас ОХУ-д нэвтрэх чиглэлд бүх төрлийн тээврээр /нисэх онгоц, галт тэрэг, автозам/ зорчих боломжтой боловч ОХУ руу гуравдагч улсаас зорчиж буй тохиолдолд зөвхөн тус улстай агаарын тээврийн харилцаагаа сэргээсэн орноос нисэх онгоцоор нэвтрэх боломжтой талаар, манай улсын талаас хамаарахгүй байгаа талаар ГХЯ-наас мэдээлэл өгсөн" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18