Dark Light
Нийгэм | 2022-06-02

Монголын 10 бөх Казахстаныг зорилоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматы хотод өнөөдөр сонгомол барилдаанаар эхэлж байна. Тус тэмцээнд манай улсаас 50 гаруй тамирчин урьдчилсан мэдүүлгээ өгсөн ч зардал мөнгөний асуудлаас болж 10 бөх оролцохоор өнөөдөр Алматыг зорив. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар тус тус барилдана. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр олон улсын шүүгч Б.Алтангадас нар ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18