Dark Light
Нийгэм | 2022-06-03

Тяньжин, Лянь Юнган боомтоор зэрэгцүүлэн ачаа тээвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-ын Лянь Юнган хотын орлогч дарга Ян Шиньжунтай 2022 оны  тавдугаар сарын 31-ний өдөр цахим уулзалт хийж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улс БНХАУ-ын Лянь Юнган боомтоор импорт, экспорт хийх боломж, нөхцөл байдал болон бусад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

Уулзалтаар талууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал олон улсын тээвэр логистикийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа хүнд  цаг үед хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын нийт импортын ачааны 88 хувь нь Тяньжин боомтоор тээвэрлэгддэг бөгөөд цар тахлаас хамаарч тус боомтод тээвэрлэлттэй холбоотой саатал, хүндрэл буурахгүй байгаа учир цаашид Тяньжин боомтоос гадна Лянь Юнган боомтоор зэрэгцүүлэн ачаа тээвэрлэлт хийх талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд Лянь Юнган боомтоос Эрээн боомт хүртэлх галт тэрэгний тоог  эхний ээлжинд сар бүр 8 галт тэрэг аялуулахаар болсон бөгөөд цаашид галт тэрэгний тоог нэмэгдүүлж, тогтмолжуулахад хоёр тал хамтран БНХАУ-ын Тээврийн яам, “Хятадын төмөр замууд” корпорацид хандан шийдвэрлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар тохиролцов.    

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18