“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уурхайн диспетчер хяналтын нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд уурхайд суурин болон зөөврийн цамхагийг байрлуулж виртуал wifi сүлжээг ашиглалтад орууллаа.
Уурхайн виртуал wifi сүлжээг ашиглалтад оруулснаар уулын ажлын гүйцэтгэл, уулын техникүүдийн бэлэн байдалд хяналт тавин ажиллах боломж нэмэгдэж байна.