Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газартай хамтран ой, хээрийн түймэр болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2022 оны 03 дугаар 20-ны өдрөөс эхлэн өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна. Мөн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид гарсан түймрийг шуурхай илрүүлэн унтрааж ажиллаж байна. Өнөөдөр хөдөлгөөнт эргүүлээр 19 алба хаагч, 4 автомашинтай, Гал түймэр унтраах,аврах ангиудын бэлтгэл ээлжийн 83 алба хаагч, 19 автомашинтай ангийн байрлалд үүрэг гүйцэтгэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-06-03
Сэтгэгдэл бичих