Dark Light
Нийгэм | 2022-06-03

Польш улсын гадаад хэргийн сайд Монголд айлчилна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау 2022 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн тэргүүн нарт бараалхана.

Уулзалтын үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Энэ удаагийн айлчлал нь польшийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй хоёр дахь удаагийн айлчлал бөгөөд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд В.Чимошевич 2004 онд Монгол Улсад анх айлчилж байсан.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14