Dark Light
Нийгэм | 2022-06-03

З.Санждорж: Захиалгат гүтгэлэгийн ард Л.Чойжамц хамба байгаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хамба лам З.Санждоржийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тухайн асуудлаар хамба лам З.Санждорж хэвлэлийн хурал зарлан /2022.06.03/ зарлан тайлбар хийлээ.

Тэрбээр: “Олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний тухай ор тас үндэслэлгүй мэдээллийг хүргэж байгаад харамсаж байна. Шашины сургуулиас хөөгдсөн, хүчирхийлэл үйлдсэн, Гандантэгчэнлин хийдээс хөөгдсөн гэдэг баримтгүй худал мэдээлэл нийтэлж байна. Би сургуулиа амжилттай төгссөн, Гандантэгчэнлин хийдээс хөөгдсөн гэсэн шийдвэр, тушаал гараагүй одоо хүртэл хэвийн ажиллаж байгаа. Гандагтэгчэнлин хийдээс хулгай хийж, хүчингийн хэрэг үйлдсэн гэдэг мэдээлэл үнэнд нийцэхгүй худал мэдээлэл. Энэ бол захиалгат мэдээлэл. Үүний ард Гандантэгчэнлин хийдийн Л.Чойжамц хамба байгаа. Анх удаа няцааж байгаа зүйл биш. Өмнө ч олон удаа няцааж байсан. 2015 онд сонинд намайг гүжирдсэн хуурамч мэдээлэл гаргаж байсан. Тухайн үед нь худал мэдээлэл гэдгийг шийдүүлж, сэтгүүлчид хариуцлага тооцож ажлаас нь халсан. Удаа дараа гүтгэж, нэр төрд халдаж байгааг зүгээр хараад суухгүй” гэв.

Мөн тэрээр нэр төр,  ажил хэргийн нэр хүнд зохион байгуулалттайгаар халдаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж Цагдаа болон хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээнэ гэдгээ илэрхийллээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14