Dark Light
Нийгэм | 2022-06-03

О.Батбаяр: Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн улс орнуудад сармагчны цэцэг өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын зөвлөх О. Батбаяр  уг өвчний талаар /2022.06.03/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр:  "Сармагчны цэцэг өвчин 30 гаруй улсад бүртгэгдсэн учраас манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл бий. Тиймээс эрсдэлийн үнэлгээнд суурилаад зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн хил дээрх хяналтын байгууллагуудад хяналт тавьж байна.

Уг өвчин илэрсэн бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэл байгаа. Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдчихсэн. Шархны цэврүүн дотор вирус бий учраас цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй.

Шинж тэмдгийн тухайд: Эхний 2-3 хоног халуурах, 3, 4 дэх хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочих. Нүүр ам, биеийн  бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарч эхэлнэ.

ДЭМБ-аас Сармагчны цэцэг өвчинтэй холбоотой удирдамж гаргасантай холбогдуулаад дотоодын удирдамж гаргаж байна” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19