Dark Light
Нийгэм | 2022-06-03

"Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцээд энэ хэмжээний мод тарихад шаардлагатай усны хэрэглээг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа билээ. Манай улс дэлхийн 145 орноос цэнгэг усны нөөцөөрөө 22 дугаарт эрэмбэлэгддэг ч гадаргын усны хэрэглээ маш бага, харин гүний усны хэрэглээ хэт их  учир газрын нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргээх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг гээд анхаарах асуудлуудын нэг болж байна. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран  “Ойжуулалт ба усжуулалт “ үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-“д  эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулав.

Уг зөвлөгөөнөөр төрийн болон төрийн бус байгууллагууд ойжуулалтын ажлыг хийхдээ усжуулалтаа хэрхэн шийдэх гарц, шийдэл, инновац, шинэ боломжийг талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Цээпил, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Амгаланбаатар болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14