Dark Light
Нийгэм | 2022-06-03

Япон улс ах дүү, найз нөхдийндөө зочлох иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрлөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Япон Улсын засгийн газар “Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох” зорилгоор зорчих иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрлөө. Уг зорилгоор виз мэдүүлэхэд уригч тал болох Япон улсад оршин суугаа ах дүү, төрөл садан эсвэл найз нөхөд нь Хилийн хяналт шалгалтын дэглэм болон хорио цээрийн нэмэлт арга хэмжээ чанд хатуу баримтлах тухай амлалтыг өгөх шаардлагатай.

 Тодруулбал “Урилга”-ын шинэ загварт хавсаргасан амлалт бичигтэй уншиж танилцсаны дараа зөвшөөрсөн гэсэн хэсгийг бөглөх шаардлагатай.

 Виз мэдүүлэхэд шаардлагатай бүх материалаа бүрдүүлсний дараа Виз мэдүүлэх урьдчилсан захиалгаа өгнө үү (цаг товлох тусгай утасны дугаар: 976-11-330085). Виз мэдүүлэх цаг товлоогүй тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авахгүй болно.

 Өнөөг хүртэл хүлээн авч буй бизнес болон ажлын зорилгоор 3 сараас доош богино хугацаагаар зорчих иргэд (“Бизнесийн зорилгоор” зорчиж буй иргэд) болон (2)“Урт хугацаа”-гаар зорчих иргэд (хувийн болон улсын зардлаар суралцагч оюутнууд, ур чадварын дадлагжигч) зэргийн тухайд өмнөхтэй адил байна.

Мөн тус ЭСЯ-наас 2020 оны 4-р сарын 2-ны өдрийг хүртэл олгогдсон виз (олон удаагийн нэвтрэх эрх бүхий виз г.м)-ийг хүчингүйд тооцсон хэвээр байгаа болно. Түүнчлэн дээрх журмын дагуу шинээр виз олгогдсон тохиолдолд, өмнө авсан виз хүчингүй болно. 

“Ах дүү, төрөл садан, найз нөхдийндөө зочлох” зорилгоор виз мэдүүлэхэд тавигдах шаардлага болон бүрдүүлэх материал

“Ах дүү, төрөл садангийндаа зочлох” зорилгоор виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримт

Холбоо хамаарлаа батлах бичиг баримт өгөх.

Урилга (шинэ загварт хавсаргасан амлалт бичигтэй уншиж танилцсаны дараа зөвшөөрсөн хэсгийг бөглөх)

Батлан даалтын бичиг

Бусад шаардагдах бичиг баримтыг энэ линкээр орж авна уу.

“Найз нөхдийндөө зочлох” зорилгоор виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримт

Найз нөхдийндөө зочлох визийг зөвхөн доор дурдсан хүн л мэдүүлэх боломжтой.

- Хурим эсвэл оршуулгын ёслолд оролцох

- Өвчтэй хүн дээр очих

Дээрхи нөхцөлийг хангасан хүн доорхи бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Нотлох баримтууд (хуримын урилга, эмнэлгийн дүгнэлт бичиг, нас барсны тодорхойлолт зэрэг)

Урилга (шинэ загварт хавсаргасан амлалт бичигтэй уншиж танилцсаны дараа зөвшөөрсөн хэсгийг бөглөх)

Батлан даалтын бичиг

Анхаарах зүйл 

Бичиг баримтаа гүйцэд бүрдүүлсний дараа виз мэдүүлэх цагаа урьдчилан товлоно. Ингэхдээ 14:30 – 17:00 цагийн хооронд (11-330085) тусгай дугаарт холбогдож цагаа товлох шаардлагатай.

Урьдчилан цаг товлоогүй тохиолдолд виз мэдүүлэх боломжгүй.

Визний материал дутуу, хангалтгүй мөн алдаатай бөглөсөн тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авахгүй.

Зарим нэг нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт материал шаардах, ярилцлага хийх тохиолдол бий бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд визийг шийдвэрлэх боломжгүй.

Татгалзсан хариу гарсан тохиолдолд шалтгааны талаар ЭСЯ тодорхой тайлбар хийхгүй.

Япон Улсад нэвтрэхдээ Хилийн хяналт шалгалтын дэглэм болон Хорио цээрийн нэмэлт арга хэмжээг даган мөрдөх шаардлагатай.

Нэн яаралтай болон хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдлууд болон байнгын оршин суугч(元永住者)статуст оршин сууж байгаад хугацаандаа буцаж чадаагүй иргэдийн тухайд бусад бичиг баримт шаардлагатай тул утсаар холбогдож лавлана уу.

Холбоо барих утас

Японы Элчин сайдын яамны утас: (+976-11) 320777

Консулын хэлтсийн дотуур дугаар : 113, 118

Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь Даваа~Баасан 9:00~17:45
Үдийн цай 13:00~14:00
Консулын цагийн хуваарь Даваа~Баасан 9:00~17:45
Үдийн цай 13:00~14:00
Визний мэдүүлэг хүлээн авах цаг Даваа~Баасан 9:30~12:00
 (урьдчилж цаг авах шаардлагатай)
Паспорт буцаан олгох цаг Даваа~Баасан 14:30~16:30
※Энэ цагт зөвхөн паспорт буцаан олгоно. Визний мэдүүлэг хүлээн авахгүй.

Жич: Элчин сайдын яамны хуваарьт амралтын өдрүүдэд ажиллахгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14