Dark Light
Нийгэм | 2022-06-03

"Хянан шалгах түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийг өргөн барив

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (06.03) өргөн мэдүүлэв. 

Энэхүү  Хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, уг асуудлын талаар санал боловсруулах үүрэгтэй гэж тодотголоо. 

Монгол Улсын хилээр нэвтрэх ачаа тээврийн зардал, үүнээс үүдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох, шуурхай арга хэмжээг авах шаардлагыг үндэслэн түр хороо байгуулахыг УИХ-ын 26 гишүүн дэмжиж, гарын үсгээ зурсан байна. Түүнчлэн манай улс 2022 онд 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний 4 сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолжээ. Иймд төлөвлөгөөт экспортыг тасалдуулахгүйгээр, тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай санал, шийдлийг хүргүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00