Dark Light
Нийгэм | 2022-06-03

"Шаардлагатай бол бүх үйл явц, процессыг бодитойгоор нь харуулна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Махны чанартай холбоотой асуудлаар Монголын махны холбооноос /2022.06.03/ мэдээлэл хийлээ.

Мах маркет компаний гүйцэтгэх захирал Л.Болор : “Махны холбоонд 60 гаруй байгууллага гишүүн болж үйл ажиллагаа явуулдаг. Бид Олон улсын аудитын шалгалтаар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд гадаад руу бүтээгдэхүүнээ экспортолдог. Бүтээгдэхүүн бүхэн хяналт, шалгалтанд байдаг. Бүх бүтээгдэхүүнээ хууль хяналтын дагуу шат дамжлагтайгаар үйлдвэрлэдэг. Ганцхан эх сурвалжийн ярианд тулгуурлан битгий туйлшраач ээ. Бид эрүүл, ахуйн шаардлага хангасан амтлагчуудыг авч ашигладаг. Буруу ташаа мэдээллийг битгий төрүүлээч ээ. Ямар ч махыг түүхийгээр нь үйлдвэрлэж боловсруулдаггүй. Өөрсдийн хийсэн бүтээгдэхүүндээ итгэлтэй байдаг. Шаардлагатай бол бүх үйл явц, процессыг бодитойгоор нь харуулсан нэвтрүүлэг хийнэ. Малыг төхөөрөх үед ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд тусгаарладаг. Технологийн хувьд дахин боловсруулсан махаар хиам үйлвэрлэж гаргах ямар ч нөхцөл боломж байхгүй” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10