Энэхүү салбарын зөвлөгөөн нь “Газрын харилцаа-Цахим шилжилт, Барилгын материалын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай хотноо өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Уг зөвлөгөөнд Засаг дарга О.Амгаланбаатар, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон яам, газрын удирлагууд, салбарын судлаачид, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Салбар зөвлөгөөнөөр хамтын оролцоог хангасан байгаль орчинд ээлтэй газар зохион байгуулалт болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хот байгуулалтад анхаарах асуудлууд, газрын удирдлагын цахим системийн хэрэглээ, газар хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийг зохистой ашиглах, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр баримталж буй бодлого, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй инженерийн дэд бүтцийн төсөл арга хэмжээний үр дүн, барилгын материалын чанар, хүртээмж, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийн чанар зэрэг сэдвийн хүрээнд онол, практик, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл хэлэлцүүлж байна.