Dark Light
Нийгэм | 2022-06-03

40 настай, эрэгтэй Туул голд осолджээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр /2022.06.03/ 15:44 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул голд хүн живлээ гэсэн дуудлага ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 40 настай, эрэгтэй С голын усанд осолдсон байсныг аврагчид 2-3 удаагийн шумбалтаар осолдсон газраас 3 метр, эргээс 40 метрийн зайтай 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Жил бүрийн энэ үед иргэд голын усанд осолдож амь насаа алдах эрсдэл, дуудлага, мэдээлэл нэмэгддэг. Иймд: 

• Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

• Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

• Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

• Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00