Dark Light
Нийгэм | 2022-06-04

Дэлхийн чансаа олгох тэмцээнээс медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн өчигдөр Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Өнөөдөр сонгомол бөхийн 72, 77, 82, чөлөөт бөхийн 57, 62, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон шигшээ барилдаан болов. Манай улсаас эмэгтэй дөрвөн бөх барилдснаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг мөнгө, 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа, 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болов. 68 кг-д медальтнууд гурван биенээ тойрч ялсан ч оноо тоолоход Азийн хошой аварга Энэтхэгийни Дивья Какран манай бүсгүйчүүдийн дээр зогссон юм.
Харин 57 кг-д барилдсан ОУХМ Х.Болортуяа медаль хүртэж чадсангүй. Маргааш эрэгтэйчүүдийн 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10