Dark Light
Нийгэм | 2022-06-04

Олон улсын франчайзингийн үзэсгэлэн Нью-Йорк хотноо болж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь АНУ-ын Нью-Йорк хотноо 2022 оны 6-р сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 30 дах удаагийн Олон улсын франчайзингийн үзэсгэлэнд бизнес групп зохион байгуулан оролцож байна.

14 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ-ын бизнес эрхлэгчдээс гадна олон улсын франчайз брендүүд цугласнаараа онцлог болж, франчайзын шилдэг экспертүүд сургалт, семинар зохион байгуулан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байна.

8 хүн ба дотор нарын зураг байж магад
МҮХАҮТ-ын энэ удаагийн группт БСБ сервис ХХК, Синержи групп ХХК, Ухаа сар ХХК, Петровис ойл ХХК, Симатай промошн ХХК, Ландекс ложистикс, Эгүлэн пос ХХК компанийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, АНУ-тай бизнес эрхлэх боломжуудын талаар санал солилцож, цаашид хамтран ажиллаж бизнест нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14