Dark Light
Нийгэм | 2022-06-04

Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

“Төсвийн шинэчлэл 2022” уулзалт Дархан-Уул аймагт 2022.06.04-ний өдөр зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад  Дархан-Уул аймгийн 250 гаруй багш, удирдлагууд оролцов.

4 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

БШУЯ болон БЕГ-аас багш нарт дараах чиглэлээр нэгдсэн байдлаар мэдээлэл өглөө. Үүнд:
1. Боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл
2. Багшийн цалин хөлс, хувьсах зардал
3. Сургууль цэцэрлэгийн хичээл практикийн зардлын шинэчлэл
4. "Эрүүл мэндийн үйлчилгээ", "Цахим дата багц"-ын танилцуулга
5. Гүйцэтгэлийн үнэлгээ аргачлал
6. Боловсролын ерөнхий газрын бүтэц, чиг үүрэг, багш мэргэжлийн тасралтгүй хөгжил
7. Хүүхэд хамгаалалд хамтын оролцоог нэмэгдүүлэх нь
8. Боловсролын байгууллагын багш удирдах ажилтны ёс зүйн манлайлал
Дархан-Уул аймагт 2021-2022 оны хичээлийн жилд  ерөнхий боловсролын 25 сургууль, насан туршийн боловсролын 1 төвд нийт 23682 сурагч, 1129 багш, сургуулийн өмнөх боловсролын 39 цэцэрлэгт 74910 хүүхэд, 291 багш ажиллаж сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
- Дархан-Уул аймагт Боловсролын салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас:
”Боловсролын үйлчилгээг нийтэд хүртээмжтэй, чанартай, өгөөжтэй үзүүлэх зорилгоор “Боловсрол-2032” хөтөлбөр  
 -Багшийн мэргэжлийн хөгжил, олон талт ур чадварыг  үе шаттайгаар тасралтгүй дээшлүүлэн чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Чадварлаг багш” төсөл
-Иргэдийн шинжлэх ухаанч үзэл санааг бүтээлчээр хөгжүүлж, хүнлэг энэрэнгүй ёс суртахуунтай, үндэсний хэл бичгийн мэдлэг, чадвар, тасралтгүй бүтээлчээр суралцдаг иргэдийг төлөвшүүлж хөгжүүлэх зорилгоор “Оюунлаг Дархан” зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулан аймгийн  ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газар болон боловсролын байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
 Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд боловсролын салбарын удирдлага, багш нарыг чадваржуулах, ахлах ангийн сурагчдын мэргэжлийн олимпиад, ЭЕШ-ын бэлтгэлд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх зорилгоор МУИС, МУБИС, ШУТИС-иудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
 Аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд өөрийн цэцэрлэгийн онцлогт тохируулан “Сайн туршлага-арга зүйг” хуваалцах аяныг зохион байгуулж ажиллаж байна.
 -Дархан сумын 22 дугаар цэцэрлэг нь сургалтын удирдлагын “Их нүүдэл” системийг хэрэгжүүлэн байна.
-Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх хүрээнд хотхон байгуулах, оюутан суралцагчдын элсэгчдийн тоог нэмэгдүүлэх бодлого боловсруулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14