Dark Light
Нийгэм | 2022-06-04

Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматыд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

2 хүн, спортоор хичээллэж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Үдээс өмнө эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өнөөдөр хүч үзсэн манай дөрвөн бөх бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд "Улаанбаатар-2022" Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа нар шигшээд шалгарч, эрэгтэйчүүдийн 125 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, 50 кг-д Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдах юм. Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:00 минутад эхэлнэ.

1 хүн, спортоор хичээллэж байна ба дотор нарын зураг байж магад


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19