Dark Light
Нийгэм | 2022-06-04

Ц.Намуунцэцэг аваргалж, Д.Отгонжаргал хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Болат Турлыхановын нэрэмжит тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Тэрбээр Алматыгийн дэвжээнд 1/4 шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарж, хагас шигшээд Казахстаны Айгул Нуралимыг 10:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр дарснаар аваргын тавцанд зогссон.

Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа. Уг нь энэ жинд манай хоёр бүсгүй финалдах бүрэн боломжтой байсан ч Д.Отгонжаргал үдээс өмнө хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар харамсалтай дийлдсэн юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14