Dark Light
Нийгэм | 2022-06-05

М.Лхагвагэрэл хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Казахстанд 125 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

5 хүн, богино өмд ба дотор нарын зураг байж магад

Тэрбээр үдээс өмнө нь шөвгийн наймд Азийн аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялсан ч хагас шигшээд "Токио-2020" олимпийн хүрэл медальт, Ослогийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд  2021 оны Азийн аварга Олег Болтинийг 2:2-оор ялснаар шагналын тавцанд зогсов. Лхагваа өнгөрсөн жил Ослод дэлхийн медальтан болохдоо түүнийг ялж байсан бөгөөд энэ удаа нутагт нь дахин "гомдоолоо". Түүний хувьд хилийн чанадад болсон сүүлийн гурван тэмцээнд дараалан медаль хүртээд байна. Стамбул, Москвад үзүүрлэсэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00