БШУЯ энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарлаж үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлаас урьдчилан сэргийлэх нийгмийн нөлөөллийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Цаашид сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дарамт дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, нийтээр даган мөрдөх зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ асуудлаар ажлын хэсэг онцгойлон анхааран ажиллаж байна.