Dark Light
Нийгэм | 2022-06-05

Нүүн шилжих дадлагад 32,323 иргэн хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогын дагуу өнөөдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшгийн дараа аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоныг хамруулан энэхүү дадлага сургуулийг зохион байгуулсан нь өмнөх сургуулиудаас онцлогтой байсан юм.

Сэлэнгэ аймаг 108 мянга гаруй хүн амтайгаас дадлага сургуульд 32323  иргэн оролцлоо.
Дадлага сургуулийн үеэр түр цугларах талбайд цугласан иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, эрүүл амьдрах ухаан, анхны тусламжийн хичээл, биеийн тамирын дасгал хөдөлгөөн зааж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00