Dark Light
Нийгэм | 2022-06-05

“The Hu” хамтлаг мэдэгдэл хийлээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

"The Hu" хамтлагийн менежер их хэмжээний мөнгө залилсан гэх мэдээлэл цахим хуудаст цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус хамтлагаас мэдэгдэл гаргажээ.

Хамтлагийн менежментийн баг, “The Hu” хамтлаг менежер Tuga Namgur-тэй хамтран ажиллахаа больсон. Түүнийг их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл гарч байна.

Тухайлбал, биднийг дэмжигч, уран бүтээлийг сонсогч нар руу төлбөр төлж, тэмдэглэгээ бүхий баталгаажсан дэмжигч болох хүсэлтийг цахимаар явуулж их хэмжээний мөнгө залилж байгаа тухай олон хүн гомдол ирүүлсэн. Тэрхүү мессежийг тусгай программ ашиглаж явуулж байгаа нь тодорхой болсон.

Хамтлагийнхны зүгээс менежер Tuga Namgur-ийн нэрийг барьж сонсогчид руу хүсэлт явуулж байж магадгүй гэж бодож байна. Түүнээс нэгэн цагт хамтлагийн менежер байсан хүн залилан хийнэ гэдэгт итгэхгүй байгаа. Ямартай ч энэ асуудлыг шийдэх хүртэл  хамтлаг шаардлагатай арга хэмжээг авах болно гэдгийг албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00