Баянгол дүүргийн 9-р хороо Давааны .... тоотод гал гарлаа гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 10-р ангийн алба хаагчид ажиллажээ. Иргэн М-ын 5 ханатай гэр, Regal маркын суудлын автомашин, хураалгаатай 2м/куб орчим мод бүрэн шатаж, 7х8 хэмжээтэй байшингийн 2 цонх, дээврийн хөндийд шувуун нуруу, хөөсөнцөр дулаалага, нийт 4 айлын 50 метр орчим модон хашаа, 1 га орчим шар өвс шатаж байсныг ГТУА 10-р ангийн 1-р тасаг 2 автомашин 8 хүний бүрэлдэхүүнтэй очиж унтрааж, иргэдийн 100 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Нийгэм | 2022-06-05
Сэтгэгдэл бичих