Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эзэмшлийн халуун, хүйтэн усны нэгдсэн шугамнаас байгууллагын зөвшөөрөлгүй хувийн компани орон сууцны барилга руу халуун, хүйтэн усны шугам татахаар хүч түрэн газар ухаж эхэлсэн байна.
Тус байгууллагаас ажилтан очиж шаардлага тавьсан боловч үйл ажиллагаагаа зогсоохгүй байгаа юм. Иймд эрх бүхий зохих шатны байгууллага нь тухайн үйл ажиллагааны талаар арга хэмжээ авч хамтран ажиллахыг Гэмтэл согог судлалын төвөөс уриалж байна.