Эрдэнэт үйлдвэр “Долоон бурхан” од, “Эрдэнэт Мандал” овоог энэ сарын 08, 09-ний өдрүүдэд тахина.
Төрийн хэмжээний тахилгатай уул, овоог тахихын өмнө “Долоон бурхан” одыг тайж, тэнгэр, бурхнаа аргаддаг уламжлалын дагуу 06-р сарын 08-ны өдөр 21:00 – 22:30 цагийн хооронд “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэн буюу наадмын талбайд “Долоон бурхан” од тахих ёслол үйлдэнэ.
06-р сарын 08-ны өдөр 21:00 – 22:30 цагийн хооронд “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэн буюу наадмын талбайд “Долоон бурхан” од тахих ёслол болох ба
06-р сарын 09-ний өглөө 06:00 -08:00 цагийн хооронд “Эрдэнэт Мандал” овоог тахих ёслол болно.
06-р сарын 09-ний өдөр 19:00-21:00 цагийн хооронд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хамба Номун Хан, Гавж Д.Чойжамцын номын авшиг хүртээх үйл ажиллагаа “Эрдэнэт” спорт, амралтын хүрээлэнд зохион байгуулагдана.
"Долоон бурхан" од тахих ёслолд хүрэлцэн ирэхдээ, сүсэгтэн олон өөрийн төрсөн жилд харгалзах одонд сүслэн, тарни уншиж, идээний дээж өргөх учиртай юм.