Dark Light
Нийгэм | 2022-06-06

Эрээн хилээ хаасан ч чингэлэг тээвэр зогсоогүй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр "Covid-19"-ийн дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан.

Хатуу хөл хориотой холбогдуулан Эрээнд сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон. Гэхдээ хилийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй байна.

Авто тээврийн үндэсний төв болон холбогдох албаныхнаас тодруулахад:

Чингэлэг тээврийг хязгаарласан мэт ташаа ойлголт гарч байна. Хилийн нөхцөл байдлыг хуучин хэвэнд оруулах хүртэл хугацаа шаардлагатай. Түүнээс хилийн боомт хааж, тэг зогсолт хийсэн зүйл байхгүй хэмээлээ 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14