Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 6-ны 14.00-17.00 цагийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдийн асуултад хариулж мэдээлэл өгнө. Уулзалтад ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон харъяа агентлагийн удирдлагууд оролцоно.
Та бүхэн Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудаас асуух зүйлээ утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.