Dark Light
Нийгэм | 2022-06-06

Боловсролын сайд нарын 2 дугаар хурал эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ази номхон далайн бүсийн боловсролын сайд нарын 2 дугаар хуралд оролцож байна. Хурал нь “Тогтвортой хөгжлийн зорилт 4 - Боловсрол 2030” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. 

3 хүн, зогсож буй хүмүүс, костюм ба цэцэг нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Хурлаар 

-Сурлагын хоцрогдлыг нөхөх, суралцахуйн хямралыг даван туулах

 -Боловсрол дахь тэгш байдал, хүртээмж, жендэрийн асуудал

 -Дижитал шилжилт

-Дээд боловсрол, насан туршдаа суралцахуй

- Боловсролын эдийн засаг ба засаглал

 -Боловсролын чиг хандлага /ESD, GCED, эрүүл мэнд болон сайн сайхан байдал/

-Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа ба боловсрол

 -Өсвөр үе, залуучуудын суралцахуй болон ур чадварыг  хөгжүүлэх

 -Багшлахуй

 Боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээ гэсэн чиглэлүүдээр салбар хуралдаанууд явагдана.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр Тайландын Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхаж, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Шигэрү Аояги, ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга хатагтай Тамара Растовак Сиамишвили, НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини, Тайландын боловсролын сайд нартай албан уулзалт хийж, Ази, Номхон далайн бүсийн сайд нарын Дугуй ширээний уулзалтад оролцоно.

6 хүн, зогсож буй хүмүүс, костюм ба дотор нарын зураг байж магад


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19