Dark Light
Нийгэм | 2022-06-06

Бяцхан охин У.Маргад хагалгааны өмнөх эмчилгээндээ оржээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, ахлагч С.Ганзаяа нарын бяцхан охин У.Маргад БНСУ-д хагалгааны өмнөх эмчилгээндээ орсон байна. Бяцхан охин эх орондоо эмчлэгдэх боломжгүй тархины үрэвсэл өвчнөөр өвчилж, мөрдэс нэгт нөхдөөсөө түүний аав, ээж хоёр нь  тусламж хүссэний дагуу Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба, хилийн чанад дахь энхийг сахиулагчид, сайхан сэтгэлт иргэд, ахан дүүсээс нь 260 сая төгрөгийн хандив цуглуулсан билээ. 

     Гэсэн ч эмчилгээний нийт зардал 450 сая төгрөг байхаар эмнэлгийн байгууллагаас нь тооцож өгсөн учир бяцхан охин БНСУ-д очсон ч хагалгаандаа хараахан ороогүй, хагалгааны өмнөх эмчилгээгээ хийлгэж байгаа юм. Учир нь 6 дугаар сарын 13-ны өдөр гарах шинжилгээгээр түүнд хийгдэх хагалгааны нийт зардал дахин гарах учраас сайхан сэтгэлт хамт олон, иргэдийн илгээсэн сэтгэлийн өглөг хүрэхгүй байх эрсдэл байгаа тул хандивын аянаа үргэлжлүүлсэн хэвээрээ байгаа юм. 

     Бяцхан охины ээж, ахлагч С.Ганзаяагийн ажлын газрынхан болох Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрынхан орон нутагтаа "Соёл-Эрдэнэ, Өргөө" хамтлагийг урьж, хандивын тоглолт зохион байгуулсан бөгөөд 7,5 сая төгрөгийн орлогыг  эмчилгээний зардалд сайхан сэтгэлт хамт олон нь  хандивласан байна. 

     “Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэгчлэн яг одоо л бяцхан охины амь нас, эрүүл мэндийг аврахад сайхан сэтгэлт таны тусламж хэрэгтэй байна. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! 

   ХАНДИВЫН ДАНС

ХААН БАНК: 5073035840

ГОЛОМТ БАНК: 4305125348

Данс эзэмшигч: Ээж-Сэргэлэн Ганзаяа

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14