Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүдэд “Хэнтий тариалан” компанийн захирал Б.Батнаран Хэрлэн суманд 8 жилийн турш ашиглаж, үр өгөөжөө өгч буй тариалалтын аргыг танилцууллаа.
Уринш боловсруулж, хөрсөө өнжүүлэхгүйгээр жил бүр тариалалт хийдэг, 4-р сард тариалалтаа эхлүүлээд 8-р сард ургацаа хураан авдаг, бордоо хэрэглэдэггүй гээд олон талын ач холбогдолтой учир сүүлийн үед Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Хэнтий аймагт хэд хэдэн компани тариалалтдаа ашиглаж байна.
“Ойрын 5 жилийн хугацаанд хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болох зорилтод энэ арга маш чухал үүрэгтэй. Бид органик хүнс экспортлогч орон болох бүрэн боломжтой. Энэ зорилгын төлөө хамтран ажиллая” хэмээн Ерөнхийлөгч тариаланчдад уриалсан юм.